Дулаан алдагдал

Хахир хүйтэн өвлийн өдрүүд хаяанд ирж байгаа болхоор дараах зөвлөгөө танд хэрэг болох болуу гэж бодлоо. Барилгын дулаан дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг болхоор та даарч ханиад хүрч хамар тань шуухитнаж зовлон үзсэн чавганцын жор гэгдэх хар перецтэй сто грамм татахад хүрдэг билээ. Зарим нь бүүр нусаа хацартаа биш дагзандаа наах нь энүүхэнд
За тэгээд дулаан алдагдал
1-рт Хаших хийцийн алдагдал буюу ханын материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр трансмиссийн алдагдал гэж нэрлэдэг.
2-рт Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, солгой гар архины халуунаар өрсөн хананы зай завсарөөр агаар гадагшилж түүнтэй хамт их хэмжээний дулаан алдагдана. Зай завсраар гарах дулаан агаарын алдагдлыг олон улсын нэр томъёогоор инфильтрацийн алдагдал хэмээнэ.

Дулааны трансмиссийн алдагдал
Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр дулааны зонхилох хэсэг алдагддаг. Энэ алдагдал тухайн барилгын дулааны алдагдлын 70-90%-ийг эзэлдэг. Гэхдээ тухайн барилгын байршил, хийц.гадаргуугийн талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь үүнд бас их нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба барилгын хашлага хийцийн дулаан дамжуулах үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байдаг. Барилгын дулаан техникийн шинэчилсэн нормд (БНбД 2.01.01-92) барилгын хашлага хийцийн дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг халаалтын улирал үргэлжлэх хугацаанас хамааралтайгаар дулаан дамжуулах хөрвүүлсэн эсэргүүцэл Rш (м2 °С/Вт)-ээр илэрхийлсэн байдаг. Энэ үзүүлэлт их байх тусам дулаан тусгаарлах чанар өндөр байна. Барилгын дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг манай улсын стандартад дулаан дамжуулалтын эсэргүүцэлээр (Р) барилгын хийц бүрээр нь тогтоожээ. Барилгын зай завсрыг чигжээс хийх замаар битүүлж, хаших хийцийг дулаалгын материалаар нэмэлт дулаалга хийж дулааны алдагдлыг бууруулах боломжтой.
Үүнд:
- Гадна хана 3.5-4.2 м2С/Вт
- Хучилт(дээвэр) 5.2-6.2 м2С/Вт
- Шал 1.8 м2С/Вт-аас багагүй
- Цонх 0.53-0.55 м2С/Вт

Дулааны инфильmрацийн алдагдал
Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцийн уулзвар, үүссэн ан цаваар болон салхилуулалт хийх үеэр гардаг. Салхилуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар гаднах хүйтэн агаараар солигдон дулаан алдахад хүргэдэг. Ер нь барилгын завсар зай ан цаваар гадагшилж буй дулаан нийт дулаан алдагдлын 10-40%-ийг эзэлнэ. "Тэвнэний чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог" гэж нэг үг байдаг даа тийм болохоор хамгийн түрүүнд цонх, хаалгыг сайн битүүмжлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд зарим айлууд өнөө муу модон цонхны завсар зайгаар барааны савантай сонин чихч өвлийн бор хоногийн богино шөнийг өнгөрөөдөг байж дээ.

Агаар сэлгэлт нь өрөөн дэх хорт бодисуудыг (илүүдэл дулаан, чийг, хорт хий, уур) зайлуулах үүрэгтэй. Эдгээр бодис нь өрөөнд илүүдэл байдлаар удаан хадгалагдсанаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна өрөөний чийгшилтийг нэмэгдүүлж, цан үүсгэдэг тул агаарыг үе үе сэлгэж байгаарай.
Эрүүл ахуйн норм ёсоор цаг тутам өрөөний агаарын хагасыг сэлгэж байх шаардлагатай. Ер нь өдөрт 2 удаа хаалга цонхыг нээж 5-10 минут агаар оруулах хэрэгтэй. Ийм нөхцөлд өрөөний бохирдсон агаар шинэ агаараар ханыг хөргөхгүйгээр бүрэн солигдоно. Агаар сэлгэх хугацаа ихэсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож, төлөвлөх хэрэгтэй.


Дулаан хэмнэвэл мөнгө хэмнэнэ
Мөнгөнд дургүй хэн байх вэ? Аливаа юманд тооцоотой хандана гэдэг бол арвич хямгач байхын үндэс. Хэрэв нарийвчилж судлаад үзвэл өрхийн төсвийн нилээд хэсэг нь түлээнд зарцуулагддаг нь харагдана.
Бид гэр байшин орон сууц барихдаа хямд төсрийг хараад юухан хээхнээр барьчихна. Тэгээд түүнээ дулаацуулах гэж олсон хэдэн бор төгрөгөө шатаагаад дуусна. Хэрэв дулаан сууц барих буюу орон сууцаа шаардлагын түвшинд хүртэл дулаалж чадвал түлээний хэмнэлтээсээ зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий

Эх сурвалж : http://biznetwork.mn/topic/show/8336

Санал болгох брэндүүд

Copyright (C) 2014 Хос Эрч Инженеринг ХХК. All Rights Reserved.