Барилгын дулааны хамгаалалт - БНбД 23-02-09
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 314 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
                             
Барилгын дулааны хамгаалалт БНбД 23-02-09

Хэрэглэх хҮрээ

 Энэхүү барилгын норм ба дүрмийг дотор агаарын тодорхой температур, чийглэгийг барьж байх шаардлагатай орон сууц, олон нийт, үйлдвэр, хөдөө аж ахуй, агуулахын барилга, байгууламж /цаашид барилга гэнэ/-д тавих дулааны хамгаалалтад мөрдөнө.
Энэхүү барилгын норм ба дүрмийг дараах барилгын дулааны хамгаалалтанд мөрдөхгүй. Үүнд:
-          Үечилсэн /периодически/ халаалттай /7 хоногт 5 өдрөөс бага / эсвэл улирлын чанартай халаалттай /жилд тасралтгүй 3 сараас бага/ орон сууц болон олон нийтийн барилга
-          2 халаалтын улирлаас хэтрэлгүй ашиглах түр зуурын барилга
-          Хүлэмж, хөргөлтийн барилга
Дээр дурдсан барилгуудын дулааны хамгаалалтын түвшинг холбогдох нормын дагуу тогтоох ба байхгүй тохиолдолд тухайн эзэмшигчийн /захиалагчийн/ шийдвэрээр эрүүл ахуйн нормыг баримтлана.
Энэхүү барилгын норм ба дүрмийг түүх-архитектурын ач холбогдолтой барилгыг барих, сэргээн засварлах үед тухай бүрт нь эрх бүхий байгууллагын шийдвэр, түүх, соёлын үнэт өвийг хамгаалах төрийн байгууллагын зөвшөөрлөөр тэдгээрийн түүхэн үнэ цэнийг тооцон хэрэглэнэ.
 

НОРМ, Норматив БАРИМТ БИЧГИЙН ишлэл

 
Энэхүү барилгын норм ба дүрэмд хавсралт А-д заасан норм, нормативын баримт бичгийн заалтуудыг ашигласан болно.
 

Нэр томъЁо ба тодорхойлолт

 
Энэхүү баримт бичигт хавсралт Б-д өгөгдсөн нэр томъёо ба тодорхойлолтуудыг ашигласан болно.
 
                                                  4. ЕрӨнхий зүйл, ангилал
 
4.1.           Барилгыг хүмүүсийн барилга дотор амьдрах, ажиллах орчны бичил уур амьсгалд тавсан шаардлагыг хангах, бүтээцийн олон жилийн найдвартай, бат бэх байдлыг хангах, халаалтын улиралд барилгын халаалт болон агаар сэлгэлтэнд  дулааны эрчим хүчийг хамгийн бага зарцуулах техник, тоног төхөөрөмжийн ажлын нөхцлийг хангах зорилгоор барилгын дулааны хамгаалалтын шаардлагуудыг хангаж барина.
Хашлага бүтээцийн бат бэх олон жил ашиглах нөхцлийг шаардлага хангасан тэсвэрлэлтийн шинж чанартай (хүйтэн тэсвэрлэлт, чийг тэсвэрлэлт, зэврэлтийн тэсвэрлэлт, өндөр температурын болон температурын хэлбэлзлэлийн тэсвэрлэлт болон хүрээлэн буй орчны бат бөх байдалд нөлөөлөх бусад нөлөөнд тэсвэртэй байх.) материалыг ашиглаж хангах ба хангалттай бус тохиолдолд  хийцийн элементийг хамгаалах тусгай арга хэмжээ авна.
4.2.           Энэхүү барилгын нормд дараах шаардлагуудыг тодорхойлно. Үүнд:
-         барилгын хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл;
-         хашлага бүтээцийн дотор гадаргуу дээр шүүдэр үүсэхгүй байх нөхцөл, температурыг хязгаарлах;
-         барилгын халаалтанд зарцуулах дулааны эрчим хүчний хувийн үзүүлэлт;
-         дулааны улиралд барилгын хашлага бүтээцийн, хүйтний улиралд барилгын өрөө тасалгааны дулааны тогтворжилт;
-         хашлага бүтээцийн болон барилгын өрөө тасалгааны  агаар нэвтрүүлэлт;
-         хашлага бүтээцийг хэт чийгшилтээс хамгаалах;
-         шалны гадаргуугийн дулаан шингээлт;
-         шинээр төлөвлөсөн болон ашиглаж байгаа барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, тодорхойлох, ангилах;
-         барилгын эрчим хүчний паспортонд тусгасан болон бусад нормчлогдсон үзүүлэлтүүдийг хянах,
4.3.           Жилийн хүйтний улирлын үед барилгын өрөө тасалгааны чийгийн горимыг тухайн өрөөний харьцангуй чийг болон дотор агаарын температураас хамааруулан 1 дүгээр хүснэгтээр тодорхойлно.
 
Барилгын өрөө тасалгааны чийгийн горим
Хүснэгт 1.
Горим
Температурын ( оС) үе дэх
дотор агаарын чийг, %-иар
12 хүртэл
12-24 хүртэл
24-өөс дээш
Хуурай
Ердийн
Чийгтэй
Нойтон
60 хүртэл
60-75
75-с дээш
-
50 хүртэл
50-60
60-75
75-с дээш
40 хүртэл
40-50
50-60
60-с дээш
 
4.4.           Хашлага бүтээцийн ашиглалтын А ба Б нөхцлийг барилгын өрөө тасалгааны чийгийн горим ба тухайн бүс нутгийн чийгшлийн бүсчлэлээс хамааруулан гадна хашлага бүтээцийн материалын дулаан-техникийн үзүүлэлтийг сонгоход зориулж 2-р хүснэгтэнд үзүүлснээр тогтооно. Монгол орны нутаг дэвсгэрийн чийгшлийн бүсчлэлийг В хавсралтаас авна.
 
Хашлага бүтээцийн ашиглалтын нөхцөл
 Хүснэгт 2.
Барилгын хэсэг дэх чийгийн горим
Чийгшлийн бүсийн ашиглалтын А ба Б нөхцөл
/хавсралт В/
хуурай
ердийн
чийглэг
Хуурай
Ердийн
Чийглэг ба нойтон
А
А
Б
А
Б
Б
Б
Б
Б
 
4.5.           Орон сууц, олон нийтийн барилгын эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтийг 3 дугаар хүснэгтэнд өгөгдсөн ангиллын дагуу тогтооно. Зураг төсөл боловсруулах  шатанд D ба Е ангиллыг олгохгүй. А ба В ангиллыг дахин барих болон сэргээн барих барилгын зураг төслийг боловсруулах шатанд тогтоох ба дараа нь ашиглалтын үр дүнгээр тодруулна. А, В ангилалд хүрэхийн тулд орон нутгийн захиргаанаас зураг төсөл зохиогчид болон барилга угсралтын ажил гүйцэтгэгч нарт эдийн засгийн урамшуулал үзүүлэх арга хэмжээг авахыг зөвлөмж болгож байна.  С ангилалыг 11 дүгээр хэсгийн дагуу дахин барих болон сэргээн барих барилгын ашиглалтын үед тогтооно. D, Е ангиллыг төрийн захиргааны байгууллагаас 2000 оноос өмнө баригдсан барилгыг сэргээн засварлах арга хэмжээг авах дэс дарааллыг тогтоох зорилгоор тогтооно. Барилгын халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтыг MNS 5827-2007-ын дагуу хэмжилтээр тодорхойлно.
 
Барилгын эрчим хүчний үр ашгийн ангилал
Хүснэгт 3.
Ангиллын тэмдэг
Эрчим хүчний хэмнэлтийн ангилал
Барилгын халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын бодит утга -н нормчилсон утгаас гажсан хэмжээ, %
Төрийн захиргааны байгууллагаас барилга байгууламжид авах арга хэмжээ
Шинэ болон сэргээн барих барилгад
А
Маш сайн
-51-ээс бага
Эдийн засгийн урамшуулал
В
Сайн
-10-аас -50 хүртэл
Эдийн засгийн урамшуулал
С
Ердийн
+5-аас -9 хүртэл
Ангиллыг нэмэгдүүлэх
Баригдсан барилга
D
Муу
+6-аас +75 хүртэл
Барилгыг сэргээн засварлах
E
 
76-с их
Барилгыг ойрын үед зайлшгүй дулаалах
 
5.       Барилгын дулааны хамгаалал
 
5.1.           Нормоор барилгын дулааны хамгаалалтын дараах 3 үзүүлэлтийг тогтоосон. Үүнд:
а/ барилгын хашлага бүтээцийн элементүүдийн дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл;
б/ хашлага бүтээцийн дотор гадаргуу болон өрөөний агаарын температурын хоорондох температурын зөрүү, дотор гадаргуу дахь температур шүүдрийн цэгийн температураас өндөр байх  эрүүл ахуйн шаардлага;
в/ барилгын эзлэхүүн төлөвлөлтөөс хамааруулж төрөл бүрийн хашлага хийцийн дулаан хамгаалалтын  тоо хэмжээг өөр өөр хувилбараар тооцож сонгох боломжийг олгох, бичил уур амьсгалын болон энэхүү  нормчлогдсон шаардлагыг хангах системийг сонгох боломжийг олгох  барилгын халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалт;
Орон сууц, нийтийн барилга нь "а" ба "б" эсвэл "б" ба "в" шаардлагыг хангаж байвал барилгын дулааны хамгааллын шаардлагыг хангасан гэж үзнэ. Үйлдвэрлэлийн барилга "а",ба "б" шаардлагыг хангах ёстой.
5.2.           Барилгыг барих болон ашиглах янз бүрийн шатанд үзүүлэлтүүдийг өгөгдсөн хэм хэмжээнд тохирсон эсэхийг хянах зорилгоор 12 дугаар бүлэгт заасан барилгын эрчим хүчний паспортыг гүйцэтгүүлнэ. Энэ нөхцөлд 5.3 заалтыг хангасан нөхцөлд халаалтын дулааны эрчим хүчний нормчилсон хувийн зарцуулалтын үзүүлэлтийг хэтэрсэн байхыг зөвшөөрнө.
 
Хашлага бүтээцийн элементүүдийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл
 
5.3.           Хашлага бүтээц, цонх, гэгээвчний /босоо шиллэгээтэй болон 45°-аас их налуу өнцөгтэй ( ,м2С/Вт)/ дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл барилга барих бүс нутгийн хэм-хоногоос  [°СЧхон] хамааран 4-р хүснэгтэнд үзүүлсэн хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын нормчлогдсон утга (  м2 °С/Вт)-аас багагүй байна.
 
Хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын
эсэргүүцлийн нормчлогдсон утга
 Хүснэгт 4.
Барилга ба өрөөний нэр
Халаалтын улирлын хэм хоног
 0СЧхон
Хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн
нормчлогдсон утга
 м2°С/Вт
Хана
Хучилт
Адрын ба зоорийн хучилт
Цонх, хаалга
Босоо шиллэгээтэй гэгээвч
1
2
3
4
5
6
7
Орон сууц, эмчлүүлэх газар, төрөх, хүүхдийн барилга, дотуур байр зочид буудал, олон нийтийн барилгууд
2000
4000
6000
8000
10000
12000
2.1
2.8
3.5
4.2
4.9
5.6
3.2
4.2
5.2
6.2
7.2
8.2
2.8
3.7
4.6
5.5
6.4
7.3
0.3
0.45
0.6
0.7
0.75
0.8
0.3
0.35
0.4
0.45
0.5
0.55
a
-
0.00035
0.0005
0.00045
-
0.000025
b
-
1.4
2.2
1.9
-
0.25
Дээр зааснаас бусад олон нийтийн барилга, нойтон ба чийгтэйгээс бусад горимтой захиргаа аж ахуйн барилга
2000
4000
6000
8000
10000
12000
1.8
2.4
3.0
3.6
4.2
4.8
2.4
3.2
4.0
4.8
5.6
6.4
2.0
2.7
3.4
4.1
4.8
5.5
0.3
0.4
0.5
0.6
0.7
0.8
0.3
0.35
0.4
0.45
0.5
0.55
a
-
0.0003
0.0004
0.00035
0.00005
0.000025
b
-
1.2
1.6
1.3
0.2
0.25
Хуурай болон ердийн горимын үйлдвэрийн барилгууд
2000
4000
6000
8000
10000
12000
1.4
1.8
2.2
2.6
3.0
3.4
2.0
2.5
3.0
3.5
4.0
4.5
1.4
1.8
2.2
2.6
3.0
3.4
0.25
0.3
0.35
0.4
0.45
0.5
0.2
0.25
0.3
0.35
0.4
0.45
a
-
0.002
0.00025
0.0002
0.000025
0.000025
b
-
1.0
1.5
1.0
0.2
0.15
Тайлбар:     
1. Dd –тэй хүснэгтэн дээрхээс өөр Rreq утгыг нь дараах томъёогоор тодорхойлно.
         (1)
Dd – халаалтын улиралын хэм хоног,
a, b – итгэлцүүрүүд нь дээрх хүснэгтийн барилгын төрлөөс хамаарсан байх ба 1-р бүлгийн барилгын 6 дугаар баганад 6000°СЧхон хүртэлх завсарт а=0.000075, b=0.15, 6000-8000°СЧхон завсарт а=0.00005, b=0.3, 8000°СЧхон"ээс дээш завсарт а=0.000025, b=0.5 байна.  
2. Дулаан дамжуулалтын нормчилсон хөрвүүлсэн эсэргүүцэл нь  балконы хаалганы битүү хэсэгт энэ бүтээцийн тунгалаг хэсийн нормчилсон хэсгээс 1.5 дахин их байна.
3. Өрөө тасалгааг халаалтгүй орчны температураас tc(text
4. Эхний бүлгийн барилгуудын хувьд шатны хонгилын дулаалгатай адрын хөндийн хучилт мөн түүнчлэн хучилт нь техникийн давхрын шал болж байгаа нөхцөлд 2 дугаар бүлгийн нормчилсон
 дулаан дамжуулалтын эсэргүүцлээр тооцож болно.
 
Халаалтын үеийн хэм-хоног  °С*хон нь дараах томъёогоор тодорхойлогдоно.
                   (2)
 - барилгын дотор агаарын тооцооны дундаж температур,°С, хүснэгт 4-ийн 1-р бүлгийн барилгын хаших бүтээцийн тооцоонд MNS 5825-2007-р зохих барилгын тохиромжит температурын хамгийн бага утгаар авна /20°С-ээс 22°С хооронд/, хүснэгт 4-ын 2-р бүлгийн барилгын хаших бүтээцийн тооцоонд MNS 5825-2007-р зохих барилгын өрөө тасалгааны ангилалаар болон тохиромжит температурын хамгийн бага утгаар авна. /16°С-ээс 21°С хооронд/, хүснэгт 4-ын 3 бүлгийн барилгын хаших бүтээцийн тооцоонд зохих барилгын төлөвлөлтийн нормоор авна.
 -халаалтын улиралын гадна агаарын тооцооны дундаж температур, °С, үргэлжлэх хугацаа, хоног,  ба энэхүү хугацааг эмчилгээний, хүүхдийн, мөн өндөр настанд зориулсан барилгад гадна агаарын температур нь 10°С-ээс ихгүй үеийг бусад барилгуудад 8°С-ээс ихгүй байх үеийнхээр тооцно.
 
5.4.           Ил дулаан ялгарал нь 23 Вт/м3-ээс их үйлдвэрийн барилга, улирлын чанартай /хавар, намрын/ ашиглахаар зориулагдсан барилга, мөн дотор агаарын температур 12°С болон түүнээс бага байх барилгын хувьд хашлага бүтээцийн (гэрэл нэвтрэхээс бусад) дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь (  м2°С/Вт) дараах томъёогоор тодорхойлогдсон утгаас багагүй байна.
      (3)
Энд:  - хашлага бүтээцийн гадна гадаргуугын гадна агаартай харьцах байршлын нөлөөллийг тооцсон итгэлцүүр. (6-р хүснэгт).
 - өрөөний дотор агаарын температур, хашлага бүтээцийн дотор гадаргуугийн температур хоёрын нормчлогдсон зөрүү , °С (5-р хүснэгт)
 - Хашлага бүтээцийн дотор гадаргуугийн дулаан өгөлтийн итгэлцүүр, Вт/(м2Ч °С), (7-р хүснэгт)
 - томъёо (2)-той адил
 - гадна агаарын хүйтний улирлын тооцооны температур °С, үйлдвэрийн болон улирлын чанартайгаас бусад барилгад хамгийн хүйтэн 5 хоногийн дундаж температурыг хэрэглэнэ.
Улирлын чанартай ашиглах үйлдвэрлэлийн барилгад жилийн хүйтэн үеийн гадна агаарын тооцооны температурыг  ( ) нь хамгийн хүйтэн сарын хамгийн бага температурыг буюу 1-р сарын дундаж температурыг хамгийн хүйтэн сарын агаарын температурын дундаж хоногийн амплитутаар багасгаж тодорхойлно. 
Хүйтэн зоорины хучилтын дулаан дамжуулалтын эсэргүүцлийн утгыг ( ) нь "Хөргөлтийн систем"-ийн норм, баримт бичгийн дагуу авна.
5.5.           6°С-аас дээш температурын зөрүүтэй өрөөнүүдийн хоорондох дотор хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын нормчилсон эсэргүүцэл ( )-ийг (3) томъёогоор n=1-ээр,    - илүү хүйтэн өрөөний агаарын тооцооны температураар авч тооцно.
Дулаан дээврийн хонгил, техникийн давхар, зоорь, мөн бие даасан дулаан хангамжийн системтэй барилгын халаалтгүй шатны хонгилд өрөөний дотор  агаарын тооцооны температурыг дулааны балансын тооцоогоор авах боловч техникийн давхарт 2°С-ээс, халаалтгүй шатны хонгилд 5°С-ээс доошгүй температуртай байна. 
5.6.           Гадна ханын дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл ( ,м2°С/Вт)-ийг дүүргэлтийг харгалзаагүй нээлхийний амалгааг тооцон завсрын аль нэг давхарт эсвэл барилгын фасаданд тооцно.
Газрын хөрстэй харьцаж буй хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцлийг "Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер" /БНбД 41-01-02/-д зааснаар тодорхойлно.
Тунгалаг хашлага бүтээцийн /цонх, балконы хаалга, гэгээвч/ дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцлийг туршилтын үр дүн бүхий сертификатанд үндэслэн ашиглах ба хэрвээ туршилтын үр дүн байхгүй бол дүрмээс утгыг авна.
5.7.           Нэг дүгээр давхрын хаалга (үүдний гонхгүй), орох хаалга, мөн халаалтгүй шатны хонгилын хаалганы дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл ( ,м2°С/Вт) нь 0.6· -с багагүй (нэг өрөө бүхий барилгад 0.8· ) байх ёстой, энд -3-р томъёонд тодорхойлогдсон хананы дулаан дамжуулалтын эсэргүүцэл, халаалтгүй шатны хонгилтой барилгын 1 дүгээр давхраас дээш байрлах хаалганд 0.55 м2°С/Вт-с багагүй байх ёстой.
 
Хашлага бүтээцийн дотор гадаргуу болон өрөөний дотор агаарын
температурын хоорондох нормчилсон температурын зөрүү
Хүснэгт 5.
Барилга ба өрөөний нэр
Нормчлогдсон температуруудын  зөрүү , °С
Гадна хана
Адрын хучилт ба дээвэр
Хонгил зоорь, гарцын хучилт
Гэгээвч
1.Орон сууц, төрөх болон эмчлүүлэх газар, хүүхдийн барилга, дотуур байр, ерөнхий боловсролын сургууль,
4.0
3.0
2.0
 
2. Дээр зааснаас бусад олон нийтийн барилга, нойтон ба чийгтэйгээс бусад горимтой захиргаа аж ахуйн барилга
4.5
4.0
2.5
 
3.Хуурай болон ердийн горимын үйлдвэрлэлийн барилгууд
, гэхдээ 7-с ихгүй
0.8 , гэхдээ 6-с ихгүй
2.5
 
4.Чийгтэй болон нойтон горимтой бусад хэсгүүд, үйлдвэрийн барилгууд
 
 
2.5
-
5.Илэрхий илүүдэл дулаантай үйлдвэрийн барилгууд (23 Вт/м3-ээс их), 50%-иас их дотор агаарын чийгтэй барилгууд
12
12
2.5
 
 
Тайлбар:
tint- (2) томъёонд заасан
td- өрөөний тооцооны температур, 5.9, 5.10-д заасан болон барилгын төлөвлөлтийн нормд заагдсан дотор агаарын харьцангуй чийглэгт харгалзах шүүдэр буух цэгийн температур.
Төмс, хүнсний ногоо хадгалах барилгад гадна хана, хучилт, адрын хучилтын нормчлогдсон температурын уналтыг "Хүйтэн хангамж"-ийн норм, баримт бичгийн дагуу авна. (СНиП 2.11.02)-д зааснаар авна.
 
Хашлага бүтээцийн дотор гадаргуу дахь чийгийн конденсац болон
температурын хязгаарлал
 
5.8.           Хашлага бүтээцийн дотор гадаргуу болон дотор агаарын температурын хоорондох тооцоот температурын зөрүү ( ) нь 5-р хүснэгтэнд үзүүлсэн , °С хэмжээнээс их байх ёсгүй ба дараах томъёогоор тодорхойлогдоно.
       (4)
Энд: - 3-р томъёонд үзүүлсэнтэй адил
 - 2-р томъёонд үзүүлсэнтэй адил
 - 3-р томъёонд үзүүлсэнтэй адил
 - хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл, м2°С/Вт  
 - 7-р хүснэгтэнд үзүүлсэн хашлага бүтээцийн дотор гадаргуугийн дулаан өгөлтийн итгэлцүүр Вт/(м2°С)
 
Хашлага бүтээцийн гадна гадаргуугийн гадна агаартай харьцах
байршлын нөлөөллийг тооцсон итгэлцүүр
Хүснэгт 6.
Хашлага бүтээц
Итгэлцүүр n
1.   Гадна хана, хучилт, дээврийн гэгээвч, адрын (ширхэгт материалаар хийсэн) гарцын хучилт
1
2. Гадна агаартай шууд харьцах хүйтэн зоорийн хучилт, адрын хучилт
0.9
3. Ханандаа гэрэлтүүлгийн нүхтэй  халаалтгүй зоорийн хучилт
0.75
4. Газрын гадаргаас дээш ханандаа гэрэлтүүлгийн нүхгүй халаалтгүй зоорийн хучилт
0.6
5. Газар доорх халаалтгүй техникийн давхрын хучилт
0.4
 
Тайлбар: Дулаан адрын хөндийн хучилт, зоорийн давхрын хучилтын агаарын температур tc нь text -аас их tint бага байх n итгэлцүүрийг дараах томъёогоор тодорхойлно.
               (5)
 
Хашлага бүтээцийн дотор гадаргуугийн дулаан өгөлтийн итгэлцүүр
 
Хүснэгт 7.
Хашлага бүтээцийн төрөл ба дотор гадаргуу
Дулаан өгөлтийн итгэлцүүр  Вт/(м2*0С)
1. Хана, шал, тэгш гадаргуут адар болон h - өндөртэй, хоорондоо а – зайтай харьцаатай хавиргат адар
8.7
2.  харьцаатай гадаргуутай хавиргат адар
7.6
3. Цонх
8.0
4. Дээврийн гэгээвч
9.9
 
Тайлбар: Шувуу, мал амьтдын барилга байгууламжийн хашлага бүтээцийн дотор гадаргуугийн дулаан өгөлтийн итгэлцүүрийг СНиП 2.10.03 –д зааснаар авна.
              
5.9.           Хашлага бүтээцийн дотор гадаргуугийн температур нь (босоо тунгалаг бүтээцтэй холболттойгоос бусад үед) дулаан дамжилттай холболттой бүсэд (диафрагм, нэвт шаваас, хавтангийн уулзвар, хавирга, олон үет ханын уян холбоос, хөнгөн өнгөлгөөний шингэн холбогч болон бусад), булан, цонхны хажуу, гэгээвч зэрэгт хүйтний улирлын гадна агаарын тооцоот температурын үед дотор агаарын шүүдэр буух цэгийн температураас их байх ёстой.
 
        Тайлбар:
Хашлага бүтээцийн дулаан дамжилттай холболттой байршил, булан, цонхны амалгаа, дээврийн гэгээвчинд шүүдэр буух цэгийн температурыг тодорхойлох дотор агаарын харьцангуй чийглэгийг дараах байдлаар тодорхойлно:
·         Орон сууцны өрөө тасалгаа, эмнэлэг, эмнэлгийн үзлэг, хяналт, эмчилгээний байр, сувилал, дотуур байр, хүүхдийн боловсролын байгууллагууд, ясли, цэцэрлэг, хүүхдийн зориулалттай барилгад - 55%,
·         Гал зуухны өрөөнд - 60%,
·         Угаалгын өрөөнд - 65%,
·         Халаалттай зоорь, нийтийн зоорийн давхарт - 75%,
·         Орон сууцны халаалттай адрын хөндийд - 55%,
·         Олон нийтийн барилгын өрөө тасалгаанд (их заалттайгаас бусад) - 50% байна.
 
5.10.       Барилгын цонхны шиллэг бүтээцийн элементүүдийн дотор гадаргуугийн температур 3°С-ээс багагүй байх ёстой ба цонхны тунгалаг бус элементүүд жилийн хүйтний улирлын гадна агаарын тооцооны температурын хөлрөлт үүсэх (шүүдэр буух) цэгийн температураас багагүй, харин үйлдвэрлэлийн барилгын хувьд 0°С-ээс багагүй байна.
5.11.       Цонхны (мансардныхаас бусад) дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл нь доор тавигдсан шаардлагаас бага байгаа нөхцөлд орон сууцны барилгын гадна ханын /фасад/ шиллэгээний итгэлцүүр нь 18%-иас (олон нийтийн барилгын хувьд 25%-иас) ихгүй байх ёстой. Үүнд:
Халаалтын хэм хоног нь 3500-аас бага үед цонхны дулаан дамжуулалтын эсэргүүцэл 0.51 м2°С/Вт, 3500-5200 үед 0.56 м2°С/Вт, 5200-7000 үед 0.65 м2°С/Вт, 7000 ба түүнээс дээш үед 0.81 м2°С/Вт байна.
 
Хашлага бүтээцийн нийт талбайн нүүрэн талын шиллэгээний итгэлцүүрийг (f) тодорхойлохдоо уртын дагуугийн болон хөндлөн бүх гадна ханыг оруулж тооцно. Дээврийн гэгээвчний талбай нь гэрэлтүүлэх өрөөний шалны талбайн 15%-иас, мансардны цонх 10%-иас ихгүй байх ёстой.
 
 
 
Барилгын халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалт
 
5.12.       Барилгын халаалтын дулааны эрчим хүчний хувийн (өрөөний халаах 1 м2 шалны талбайд буюу өрөөний цэвэр талбайн [эсвэл халаагдах 1м3 эзлэхүүний]) зарцуулалтыг ( Вт.ц/(м2°СЧхон) эсвэл, Вт.ц/(м3°СЧхон)) хавсралт Г-д зааснаар тодорхойлох ба ( Вт.ц/(м2°СЧхон) эсвэл Вт.ц/(м3°СЧхон)) гэсэн нормчилсон утгаас бага эсвэл тэнцүү байх ёстой. Мөн барилгын хашлага бүтээцийн дулаан хамгаалалтын үзүүлэлт, эзлэхүүн төлөвлөлтийн шийдэл, барилгын чиглэл, төрөл, халаалтын системийн тохируулгын арга, хэмнэлт зэргээс хамаарч тодорхойлогдох ба дараах нөхцлийг хангасан байх ёстой.
(6)
Энд: - барилгын халаалтын дулааны эрчим хүчний нормчлогдсон хувийн зарцуулалт, Вт.ц/(м2°СЧхон) эсвэл Вт.ц/(м3°СЧхон), төрөл бүрийн орон сууц, олон нийтийн барилгад дараах байдлаар тодорхойлно.
а/ Төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдсон нөхцөлд 8, 9 дүгээр хүснэгтээр
б/ Бие даасан дулаан хангамжийн сүлжээтэй, байнгын цахилгаан халаалтын системд холбосон үед хүснэгт 8, 9-өөс авсан утгыг дараах томъёогоор тодорхойлох итгэлцүүр ( )-ээр үржүүлнэ.
                          (7)
 - Бие даасан дулаан хангамж, байнгын цахилгаан халаалт,  төвлөрсөн дулаан хангамжийн халаалтын улирлын дунджаар тооцон зураг төслийн баримтаас авах эрчим хүчний үр ашгийн тооцооны итгэлцүүр.  Энэ итгэлцүүрийн тооцоог барилгын дүрэмд заасан.
 
Салангид болон багцалсан нэг өрөө сууцны барилгын халаалтын
дулааны эрчим хүчний нормчилсон хувийн зарцуулалт, Вт.ц/(м2°СЧхон)
Хүснэгт 8.
Барилгын халаагдах талбай, м2
Давхрын тоо
1
2
3
4
60 ба түүнээс бага
100
150
250
400
600
1000 ба түүнээс их
38.9
34.7
30.6
27.8
-
-
-
-
37.5
33.3
29.2
25.0
22.2
19.4
-
-
36.1
30.6
26.4
23.6
20.8
-
-
-
31.9
27.8
25.0
22.2
Тайлбар: 60 м2 - 1000 м2 хооронд эдгээрээс өөр талбайтай сууцны халаагдах талбайн завсрын утгын   -йиг шугаман интерполяцийн аргаар олно.
 
Барилгын халаалтын дулааны эрчим хүчний нормчлогдсон
хувийн зарцуулалт, Вт.ц/(м2°СЧхон), [Вт.ц/(м3°СЧхон)]
Хүснэгт 9.
Барилгын төрөл
Барилгын давхар
1-3
4, 5
6, 7
8, 9
10, 11
12 ба түүнээс дээш
1.Орон сууц, зочид буудал, нийтийн байр
8-р хүснэгтээр
23.6 [8.6]
4 давхар тусдаа нэг өрөөтэй байшин - 8-р хүснэгтээр
22.2 [8.1]
21.0 [7.7]
20.0 [7.26]
19.4 [6.9]
2. Хүснэгтийн 3, 4, 5 –д зааснаас бусад олон нийтийн байр
[11.7]; [10.6]; [10.0] давхар нэмэгдэх тоолонгоор
[8.9]
[8.6]
[8.2]
[7.8]
-
3. Эмнэлэг, эмчилгээний байгууллага, гэр-интернат
[9.4]; [9.2]; [8.9] давхар нэмэгдэх тоолонгоор
[8.6]
[8.3]
[8.1]
[7.8]
-
4. Сургуулийн өмнөх насны байгууллага
[12.5]
-
-
-
-
-
5. Үйлчилгээний газар
[5.8]; [6.1]; [5.8] давхар нэмэгдэх тоолонгоор
[5.6]
[5.6]
-
-
-
6. Захиргааны байгуул-лага, /албан өрөө/
[10.0]; [9.4]; [9.2] давхар нэмэгдэх тоолонгоор
[7.5]
[6.7]
[6.1]
[5.6]
[5.6]
 
Тайлбар: Dd-нь 8000°СЧхон-оос их үзүүлэлттэй бүс нутагт нормчилсон qhreq утгыг 5 хувиар бууруулна.
 
 
5.13.       Барилгын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтыг тооцохдоо эхлээд 4-р хүснэгтэнд үзүүлсэн гадна хашлага бүтээцийн элементүүдийн дулаан дамжуулалтын нормчилсон эсэргүүцэл ( , м2°С/Вт)-ийн үзүүлэлтээр сонгон тооцсон байна. Дараа нь хавсралт Г-д заасан аргачлалын дагуу тооцсон халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалт ( )-ын хэмжээг нормчилсон үзүүлэлт болох  -тэй харьцуулна. Хэрвээ үр дүнд нь халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалт нь нормчилсон утгаас бага байвал барилгын хашлага бүтээцийн элементүүдийн (гэрэл нэвтрүүлдэг хийцийг 4 дүгээр хүснэгт, 4-р тайлбарын дагуу) дулаан дамжуулалтын эсэргүүцэл ( )-ийг 4-р хүснэгтэнд зааснаас харьцангуйгаар багасгахыг зөвшөөрөх ба гэхдээ байж болох хамгийн бага хэмжээ ( ) нь 4-р хүснэгтийн 1, 2-р бүлгийн барилгын ханын хувьд 8-р томъёогоор, бусад хашлага бүтээцийг 9-р томъёогоор тодорхойлно.
           (8)
                        (9)
5.14.       Орон сууцны барилгын оврын тооцооны үзүүлэлт ( ) нь дараах нормчилсон утгуудаас ихгүй байна:
            16 болон түүнээс дээш давхартай барилгад                                         0.25
            10-15 давхар барилгад                                                                              0.29
            6-9 давхар барилгад                                                                                   0.32
            5 давхар барилгад                                                                                      0.36
            4 давхар барилгад                                                                                      0.43
            3 давхар барилгад                                                                                      0.54
            салангид болон бүлэгчилсэн
2, 3, 4 давхар барилгууд                                                        0.61, 0.54, 0.46
            1 ба 2 давхар мансардтай барилгад                                                       0.9
            1 давхар барилгад                                                                                      1.1
5.15.       Барилгын оврын тооцооны үзүүлэлт  нь дараах томъёогоор тодорхойлогдоно:
           (10)
Энд:  - гадна хашлага бүтээцийн дотор гадаргуугийн нийт талбай, халаагдах талбайн дээд давхрын хучилт доод хэсгийн шалыг багтаасан байна. м2;
 - Барилгын гадна хашлага хийцийн дотор гадаргуугаар хязгаарлагдсан барилгын халаагдах эзэлхүүн, м3
 
6. Баригдсан барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх
 
6.1.           Баригдсан барилгын эрчим хүчний үр ашгийн нэмэгдүүлэлтийг энэхүү барилгыг сэргээн засварлах, өөрчлөх, их засвар хийх үед гүйцэтгэнэ. Барилгыг хэсэгчлэн засварлах үед тус барилгын өөрчлөх хэсэгт энэхүү нормын шаардлагыг зөвхөн өөрчилсөн хэсэгт хэрэглэхийг зөвшөөрнө.(Мөн түүнчлэн өргөтгөж барилгын хэмжээг нэмэх үед)
6.2.           Гэрэлтэй тунгалаг бүтээцийг илүү эрчим хүчний хэмнэлттэй
Санал болгох брэндүүд

Copyright (C) 2014 Хос Эрч Инженеринг ХХК. All Rights Reserved.