Хос Эрч Инженеринг ХХК

Тус компани 2014 онд Барилга байгууламжийн дотор халаалт, цэвэр, бохир ус, ариун цэврийн хэрэглэл, халаалт хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмж, холигч насосны узель, бойлер, гадна инженерийн шугам сүлжээний тоног төхөөрөмжүүд, халаалтын тогоо зэрэг бараа материалын худалдаа хийх үйл ажиллагаа үзүүлэхээр байгуулагдсан юм.

Мөн бид 2015 онд Герман улсын WILO брэндийн төрөл бүрийн насосны төрлийн бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээг монголдоо үзүүлэх албан ёсны эрхтэй болсон бөгөөд энэхүү брандын бүтээгдэхүүнтэй холбоотой бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг болсон.

Мөн бид дараах брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг хамтран ажилдаг байгуулага, хувь хүмүүст санал болгож байна . Үүнд:

  • Grundfos
  • Danfoss
  • Flamco
  • Janghan

Манай компаний ирээдүйн зорилго бол төрөл бүрийн зориулалттай барилга байгууламж, орон сууцны дотор халаалт, цэвэр, бохир ус, ариун цэврийн хэрэглэл, халаалт хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжийн угсралтууд, холигч насосны узелийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээ засвар үйлчилгээ, угсралтын ажил гүйцэтгэх чиглэлээр мэргэшин үйл ажиллагаагаа өргөтгөх юм. Мөн иргэний болон үйлдвэрийн барилгын дотор, гадна цахилгаан холбоо, галын дохиолол ба хүчит төхөөрөмжийн холболт, угсралт мөн автомат ажиллагаатай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажил, цахилгаан, сантехник, салхивчийн зураг төсөл, эдийн засгийн төсөв тооцоо, инженерийн байгууламжуудын ажиллагаанд оношлогоо, дүгнэлт өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид дараах үйл ажиллагааны чиглэлэээр тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байна.

  • 03.1.1 - 0,1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах
  • 03.3.1 - 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай зуухны угсралт, засвар
  • 03.4.1 - 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай даралтад савны угсралт, засвар
  • 03.5.1 - 115-250°С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар  

 

Khos Erch Engineering LLC

 

 

Санал болгох брэндүүд

Copyright (C) 2014 Хос Эрч Инженеринг ХХК. All Rights Reserved.